loader
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр шийдэгдсэн есөн чухал асуудал юу байв?

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр шийдэгдсэн есөн чухал асуудал юу байв?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортлох, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.

Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудларх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.

Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож тус тусын байр сууриа илэрхийллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарч: Зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж байна

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойгоор тухайн үед аймгийн Засаг дарга байсан Р.Эрдэнэцогт нартай ярилцаад Төмөртэйн уурхайгаас санхүүжилт авч барихаар болсон. Сүхбаатарын хөшөөг барья гэсэн санал хүртэл гарсан юм билээ. Тэгээд зураач урчуудтай уулзаад, надтай уулзаад, төр улсаа бодсон ч гэсэн Монгол төрийн тухай асуудал их хөндөгдөж, энд тэнд хөшөө дурсгал байгуулах яригдаж байсан болохоор би энэ ажлыг хариуцан авч байсан. Тендер зарлагдаж байгаагүй. Дорнод монголын хүн чулууг хамгаалах, урлагийн бүтээлд шингээх олон ажилд гар бие оролцож байсан болохоор Алунгоо эхийн хөрөг хөшөөний зураг төслийг гаргасан юм.

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Екатеринбург хотод болсон Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов.