loader
Европын холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.


Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээний хүрээнд энэ оны эцэс гэхэд нефтид хориг тавих талаар хэлэлцсэн юм.


Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишелийн мэдэгдсэнээр, удирдагчид Оросоос ЕХ руу нийлүүлэх нефтийн экспортод хориг тавихаар тохиролцсон бөгөөд энэ нь тус улсаас импортлох нефтийн 2/3 гаруйг хамрах тул “дайны машин”-ыг нь санхүүжүүлэх томоохон эх үүсвэрийг тасална.


Харин уг хоригт хоолойгоор нийлүүлдэг нефтийг оруулаагүй байна. Оросын нефтийг бүрэн хориглох саналын хувьд Унгарийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Ийм арга хэмжээ нь эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулна гэж тус улс мэдэгдсэн байна. Унгар нь Оросын нефтийг хоолойгоор нийлүүлэн авдаг. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна

2022 оны 8 дугаар сарын 15-ны 8.20 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73.818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгээд байна.Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа аж.

150 хүүхдийн ортой сэргээн засах төв ашиглалтад орно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн төв ашиглалтад ороход б

Токиод хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр 6,100 хүн амиа алдах тооцоог гаргажээ

Токиогийн төвд хүчтэй газар хөдлөлт болвол 6100 орчим хүн амь үрэгдэнэ гэж тус улсын Засгийн газар лхагва гарагт гаргасан тайландаа дурдсан байна. Энэ нь өмнөх судалгаанаас 30 орчим хувиар буюу 3500 о