loader
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна




Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.

Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт

Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд

Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд

Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд

Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд

Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.


                                                                           НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

COP17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Саяхан /2026.07.13/ болсон COPTime ээлжит хурлаар хурлыг зохион байгуулах 12 дэд хорооны ажлын явц, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, үлдсэн хугацаанд гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, гүйцэтгэл, шуурхай байдлыг хэлэлцлээ.

Хайрлаж энэрэх ухаан “заадаг” хүүхдүүд

2015 онд БНСУ-д зохион байгуулсан Дэлхийн боловсролын чуулганд оролцсон 160 орны төлөөлөгчид хэтийн хараагаа тодорхойлон “Боловсрол 2030” буюу Инчоны тунхаглалыг баталсан.

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл