loader
Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д өрсөлдөнө

Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” өнөөдөр (II.3-5) эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдана.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Парист барилдах Монголын жүдочид

Эрэгтэйчүүдийн

  • 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир
  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн

  • 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
  • 63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг: Д.Номинзул

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэр, бусад обьектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ.Цагдаагийн байгууллагаас түүний гэр болон хамаарал бү

Улаанбаатар хотод 2023 оноос скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Н