loader
Улсын Филармони “Рапсоди” романтик үдшийн тоглолт хийнэ

Улсын Филармони “Рапсоди” романтик үдшийн тоглолт хийнэ

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим “Рапсоди” романтик үдшийн концерт Гэгээн хайрын өдөрт зориулан тоглохоор болжээ.

Тус тоглолтыг удирдаач Б.Анар удирдах бөгөөд Английн нэрт хөгжмийн зохиолчид болох Эдвард Элгар, Чарли Чаплин, Жон Барри зэрэг зохиолчдын хайрын сэдэвт хөгжмийн бүтээлүүд эгшиглүүлэх юм байна.

Тоглолтын гоцлол хөгжимчнөөр Улсын Филармонийн хийлч М.Хулан, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин А.Наранбаатар, дуучин Ч.Ану нар оролцох юм.

Тоглолт энэ сарын 13, 14-ний өдөр 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Америкчууд манай улсад хүүхдийн вакцин нийлүүлнэ

Энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг тавьсан бөгөөд ийнхүү уг хүсэлт биелж Манай улсын бага насны хүүхдүүд болох 5-11 насныхан удахгүй вакцинжуулалтад хамрагдахаар болжээ.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эхэллээ

Зүүн хойд Ази (ЗХА)-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-ийн яриа хэлэлц

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 29 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БАТЛАГДЖЭЭ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.