loader
Америкчууд манай улсад хүүхдийн вакцин нийлүүлнэ

Америкчууд манай улсад хүүхдийн вакцин нийлүүлнэ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клечески уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг тавьсан бөгөөд ийнхүү уг хүсэлт биелж Манай улсын бага насны хүүхдүүд болох 5-11 насныхан удахгүй вакцинжуулалтад хамрагдахаар болжээ.

Мөн уулзалтаар гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Эрчим хүчний сайдын 2020 оны 286 дугаар тушаалаар батлагдсан

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж 80 орчим тэрбум төгрөг хэмнэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.