loader
Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс Монгол улсын Шинжлэх ухааны салбарын шинэчлэлийн зорилтыг дэмжин ажиллана

Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс Монгол улсын Шинжлэх ухааны салбарын шинэчлэлийн зорилтыг дэмжин ажиллана

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар Францын Парис хот дахь Олон улсын Шинжлэх ухааны Зөвлөлийн харилцаа хариуцсан захирал Алисон Мэстон, удирдлага төлөвлөлтийн мэргэжилтэн Габрил Иван нартай уулзан шинжлэх ухаан, технологийн тогтолцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар БШУЯ-наас хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа. Үүний үр дүнд Олон улсын Шинжлэх ухааны зөвлөл болон тус зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрөлжсөн байгууллагаас дэмжлэг авч ажиллахаар тогтлоо. Мөн дараах асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

Нэгдүгээрт: Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчин, зохицуулалт, тогтолцооны шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан-бодлогын уялдааг хангах талаар олон улсын туршлагыг дамжуулах, зөвлөгөө дэмжлэгийг тус зөвлөлийн хамтран ажиллагч байгууллага болох Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөгөө олон улсын сүлжээгээр (INGSA) дамжуулан өгөхөөр тогтлоо;

Хоёрдугаарт: Global Young Academy-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын залуу эрдэмтэн судлаачдыг оролцуулах, энэ хүрээнд Монголын залуу эрдэмтдийн холбоог тус Академийн гишүүнчлэлд хамруулан, үйл ажиллагааг дэмжих;

Гуравдугаарт: Нээлттэй шинжлэх ухаан (open science) болон салбар дундын (interdisciplinary) болон салбар дамнасан (Transdisciplinary) шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс арга зүйн дэмжлэг өгч ажиллах;

Дөрөвдүгээрт: Монгол Улсын шинжлэх ухааны нэгдсэн системийг үүсгэх талаар CODATA байгууллагатай хамтрахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.  

Түүнчлэн, Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс Монгол Улсыг Нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, Эрдэм шинжилгээний ажилтны зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр UNESCO болон бусад байгууллагуудтай хамтран санаачилгатай ажиллаж буйг онцоллоо.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд ху

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх д

ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан (2026.10.22) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. Хуралдааныг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахлан явуулав. Хуралдаанаар үнэлгээний ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын санал, холбогдох баримт бичгүүдийг хэлэлцэж, төслийн эдийн засгийн үр өгөөж, технологийн шийдэл болон Монгол Улсад бий болгох бодит өгөөжийг олон талын шалгуур үзүүлэлтээр үнэлж байна. Тодруулбал, экспортын орлого, Монгол Улсад орох валютын урсгал, дотоодын түүхий эдийн ашиглалт, монгол иргэдэд бий болгох шууд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн орлого, дотоодын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, үйлдвэрийн цаашдын хөгжлийн боломж, эдийн засгийн үр өгөөж, ашиглах технологи зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулагчдын саналыг үнэлж байгаа юм. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх юм.