loader
Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг олгожээ.

Тэгвэл одооноос гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхлэхээр болсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Тоон гарын үсэг ашиглах нь хурууны хээгээр авдаг үйлчилгээг орлох учраас зайлшгүй нэг удаа улсын бүртгэл дээр өөрийн биеэр ирж, таниулна. Энэ нь аюулгүй байдлыг хангаж буй хэрэг.

Тоон гарын үсгийг гар утсаараа дамжуулан хэрхэн авч, ашиглах вэ?

  • Иргэн харьяа, нэгж харгалзахгүйгээр улсын бүртгэлийн нэгж дээр очиж хүсэлт өгсний дагуу улсын бүртгэлийн байгууллагаас иргэний хувийн мэдээллийн дагуу үүсгэгдсэн бүртгэлийн QR кодтой хуудас хэвлэж өгнө.
  • Ухаалаг утсандаа GSign аппликэйшнийг татаж, суулгасан байх.  /GSign аппликэйшнийг Android үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд “Play Store” -оос, харин IOS үйлдлийн систем бүхийн ухаалаг утсанд “App Store”-оос уг нэрээр хайлт хийн татаж суулгана/
  • Бүртгэлийн QR кодыг авмагц ухаалаг гар утасны аппликэйшнээ ашиглан өөрийн тоон гарын үсгийн бүртгэлийг үүсгэнэ. (QR кодыг 24 цагийн дотор иргэн өөрөө уншуулах ёстой)
  • Апп руу ороход гарч ирэх цонхонд бүртгэлийн ажилтнаас олгосон QR кодыг уншуулна.
  • Уншуулсны дараа тухайн бүртгэгдсэн  утасны дугаар дээр ирсэн кодыг оруулахад пин код оруулах хэсэг нээгдэнэ. /Уг пин код нь таны мартахааргүй дөрвөн оронтой тоо байна/

Мөн Монгол Улсад хамгийн их ашиглагдаж байгаа И-Монголиа систем руу тоон гарын үсгээр нэвтэрч орох боломжтой болгосон” гэв.

 Тоон гарын үсгийн хэрэглээ:

  • Төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээ авах
  • Цахим орчин иргэнийг 100 хувь таних боломжтой
  • Банк, санхүү, төлбөр тооцоо хийх
  • Гэрээ, хэлцэл байгуулах
  • Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэрэглэх боломжтой.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдүүд 1 жилийн хорих ял сонсжээ

Б болон Э нар бүлэглэж бусдын эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулжээ.Анхан шатны шүүхээс тэднийг бусдын эзэмшли

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд Төмөр зам доогуурх авто замын Нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм

Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны 02-р сарын 02-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн өмнөд хэсгээр үүл