loader
Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан Илон Маскийн багийнхантай онлайнаар уулзжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан Илон Маскийн багийнхантай онлайнаар уулзжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон Илон Маскийн багийнхантай өнөөдөр /2022.08.16/ онлайн уулзалт хийжээ.

Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Бид Старлинк төслөөс гадна Илон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа" гэж цахим хуудсандаа бичсэн байна.

Эргэн сануулахад, Space X, Tesla компаниудыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маскийн мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох хиймэл дагуулаар интернетийн үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компани байгуулсан талаар өмнө нь мэдээллэж байсан.

Уг компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад "Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот" хаяг дээр бүртгэлтэй байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 21-д байгуулсан байна. Компанийн хувьцаа эзэмшигчээр "Starlink Holdings Netherlands B.V." байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байдаг.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

БНХАУ-аас Бичигт боомтоор дамжуулан УБТЗ-ын Баянтүмэн өртөөнөөс ачаатай чингэлэг ачиж, Эрээнцав-Соловьёвск хилийн гарцаар ОХУ-ын Санкт-Петербург цаашлаад Финланд хүргэх туршилтын тээврийг амжилттай зохион байгууллаа.

Израилд сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ

Израилд өнгөрсөн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 101 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ. Тус яам мөн Данийн "Bavarian Nor

“Утсаараа нэг яриулаач“ хэмээн авч, программ суулгадаг байсан этгээдүүдийг саатуулжээ

"Утсаараа нэг яриулаач" хэмээн гуйж, программ суулгаж, интернэт банканд нь хууль бусаар нэвтэрдэг байсан иргэдийг саатуулжээ. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, С