loader
Ирэх долоо хоногт 40 хэм давж хүйтэрнэ

Ирэх долоо хоногт 40 хэм давж хүйтэрнэ

Ирэх долоо хоногт цас орж, цочир хүйтрэхээр байгаатай холбогдуулан хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хичээл, сургуулийг цахимаар явуулах санал гаргасан. Энэхүү саналыг Хотын дарга дэмжсэн байр суурь илэрхийлсэн талаар хот хариуцсан сайд дөнгөж сая мэдээлэл өгөх үеэрээ онцолсон.

2022.11.26-11.30-ныг хүртэлх цаг агаарын урдчилсан төлөвийг ЦУОШГ-аас гаргажээ. Цаг агаарын мэдээнээс харахад -47 хүрч хүйтрэхээр байна.

Арваннэгдүгээр сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 27-ноос хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42, -47 градус, өдөртөө -31, -36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35, -40 градус, өдөртөө -23, -28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18,-23 градус, өдөртөө -10,-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25, -30 градус, өдөртөө -15, -20 градус хүйтэн байна. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Netflix”, “HBO”, “Warner Bros”-ийн продюсерүүд есдүгээр сард ирнэ

“Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер, удирдлагууд манай улсад ирнэ

Мишээл экспо худалдааны төвийн “Food Street“-д ГАЛ ГАРЧ шатжээ

Мишээл экспо худалдааны төвийн "Food Street"-д ГАЛ ГАРЧ тухайн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөөний 06.31 минут орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт

11-р сарын 4 & 5-нд Crocus Event Hall тайзнаа SERYOJA LIVE MUSIC SHOW болно