loader
АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа.  ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг хүссэн.

Орос улс АНУ-ын давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, консулын тусламж авахыг хориглож, хилээр гарахаас сэргийлж магадгүй. Мөн давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд татаж магадгүй гэж үзэж байна. Нөхцөл байдал улам ширүүсч, тэр дундаа тээврийн сонголтууд гэнэт хязгаарлагдмал болж магадгүйг Элчин сайдын яам анхаарууллаа. Тиймээс “Хэрвээ та Оросоос гарахыг хүсч байгаа бол аль болох яаралтай бие даасан зохицуулалт хийнэ үү” гэж иргэддээ анхааруулав.

Мөн АНУ-ын иргэдийг улс төрийн болон нийгмийн шинж чанартай бүх эсэргүүцэл, жагсаалаас зайлсхийхийг уриалсан. Ингэхдээ ОХУ-д тайван жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай бус гэдгийг онцолжээ. Оросын эрх баригчид өмнө нь жагсаалд оролцсон АНУ-ын иргэдийг баривчилсан удаатай аж.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв.

"Орос-Монгол. Шинэ бодит байдлын түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно

"Орос-Монгол. Шинэ бодит байдлын түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно.Энэхүү чуулга уулзалтад Улаан-Үд, Новосибирск, Красноярск, Эрхүү, Чита зэрэг

"Цөмөөхэй" хүүхэд бүрд хүсэл мөрөөдлийн оч асааж, гайхамшгийг бүтээдэг

"Цөмөөхэй" бүжгэн жүжиг найм дахь удаагаа үзэгч олны мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Энэ талаарх мэдээллийг гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хийсэн хэвлэлийн хурлынхаа ү