loader
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогтвортой эх үүсвэрээс, хүртээмжтэй хангах ёстой. Хоол үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүн нь гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай байх, тухайн орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх бөгөөд хүнсний агуулах, сав баглаа, боодол стандартын шаардлагад нийцсэн байна.Сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийн 35 хувийг “Үдийн хоол” хөтөлбөрөөс авах бөгөөд хүүхдийн хөдөлгөөний идэвх, биеийн хөгжлийн онцлогоос хамаарч +/- 10 хувь байна.

Мөн сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

1.Хоолны норматив зардлыг өөр зориулалтаар ашиглах:

2.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх:

3.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр ашиг олох:

4.Зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, бусад зориулалтаар ашиглах:

5.Хориглосон бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, хоол үйлдвэрлэлд ашиглах, хандиваар авах:Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрт дотоод хяналтыг тухайн сургууль, хөндлөнгийн хяналтыг тухайн сургуульд суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч болон багш, сурагчдын бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ. Төрийн хяналтыг тухайн шатны Засаг дарга, аймаг нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хийхээр хуульчилсан.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"21" аймаг иж бүрэн тоноглогдсон ТҮРГЭНИЙ МАШИН-аар хангагдсан байна

УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Товчоогоор орж, гарах автомашинуудыг цахимаар бүртгэж, нэхэмжлэлийг араас нь илгээж байна

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон.Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дундж

Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.Энэ үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газр