loader
Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ

Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн  удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
  • Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд
  • Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгожээ.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулжээ.  Цаашид ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа тус эрүүл мэндийн төвийн удирдлагууд мэдэгдээд байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2022.08.23: Нийт 97 хүнээс халдвар илэрлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 97 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Улаанбаатар хотод 60, Дорноговь аймагт 14, Дорнод аймагт нэг, Орхонд хоёр, Өмнөговь

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Тус багийнхан анх 2006 онд энэ нарийн түвэгтэй мэс заслыг Монг

Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа.