loader
Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа. Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж,  төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.

Хүрээ амаржих газар нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад нь хэсэгчилсэн засварууд орж байсан ч иж бүрэн капитал засвар хийж байгаагүй юм. Иймд уг их засварыг хийж гүйцэтгэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрдэн, эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч буй юм.

Их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гарден сити” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийг хэрэгжүүлэн ажиллалаа.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын үзэсгэлэн гаргах хүсэлт илэрхийлэв

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа болон шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.НҮБ-ын

“Тоёота” брэндээс сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн тухай 5000 комик ном гардуулан өглөө

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2022 онд гаргасан мэдээлэлд 1224 хүүхэд суудлын машинд зорчих үедээ, 1566 хүүхэд явган зорчиж байх үедээ, 222 хүүхэд мотоциклтой зорчих үедээ зам тээврийн осолд о

Монгол улс ОХУ-ын дөрөв дэх том ШАР АЙРАГ импортлогч болжээ

2021 онд Монгол Улс ОХУ-аас 4.5 сая ам.долларын шар айраг импортолжээ. Тус улсын шар айраг импортлогчдын холбооны тэргүүн Вячеслав Мамонтов энэ талаар мэдээлсэн байна. ОХУ-аас импортолсон шар айрагны