loader
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 9-18-ны хооронд нутгийн ихэнх хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, долдугаар сарын 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орно. Ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган аймагт 10-нд, харин 11-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их хэмжээний бороо орох тул үер, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Мөн долдугаар сарын 9-ний байдлаар Монгол орны гол мөрний 60 орчим хувь нь олон жилийн дунджаас бага, 30 орчим хувь нь дунджаас ахиу урсацтай байна. Харин Алтайн нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5-10 сантиметрээр давсан байна. Цаашид Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэх эрсдэлтэй байгаа тул голын сав дагуу аялж, амарч буй иргэдийг голын эргээс зайтай буудаллах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг онцгойлон зөвлөжээ.

Улаанбаатар хотод долдугаар сарын 10-ны үдээс хойш, 10-наас 11-нд шилжих шөнө, 11-ний өглөө, мөн 12, 13-нд бороо орж, зарим үед дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Энэ хугацаанд агаарын температур шөнөдөө +6…+11, өдөртөө +18…+23 градус хүртэл сэрүүсэх бөгөөд 14-нөөс дулаарч шөнөдөө +10…+15, өдөртөө +20…+25 градус дулаан байх төлөвтэй байна.

Цаг уурчдын мэдээлснээр ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр байх боловч борооны өмнө түр зуур ширүүсэх тул наадамчин олон, орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Суулт хийж буй 15 хүний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн тө

Маргааш ЕБС-ийн сурагчид хичээллэнэ

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан.Тушаалын дагуу маргааш ерөнхий боловсрол

Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хаврын их цэвэрлэгээний талаар мэдээлэв. Их цэвэрлэгээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан