loader
"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг  танилцуулна

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг танилцуулна

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Хоёр долоо хоног үргэлжилсэн тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөл газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой ашиглах асуудлаар санал, туршлага, шийдлээ хуваалцлаа. "COP17" хурлаар “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт болон гангийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой удирдах шийдэлд чиглэж байв. Хурлын сүүлийн өдөр оролцогчид эцсийн шийдвэр, тайлангаа баталж, хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудын үр дүн, цаашдын зорилтоо нэгтгэн танилцуулна. Цэнхэр бүсэд: "COP17" хурлын хаалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 17:00 цагт болно. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад болон "COP17" хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож, хурлын үр дүн, гаргасан гол шийдвэрүүд болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өгнө. Мөн сүүлийн өдрийн дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилт, гангийн эрсдэлийг даван туулах чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд, газар болон усны нөөцийн уялдаа холбоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Ногоон бүсэд: "COP17-ын" хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, санаачилгуудыг онцлон танилцуулж, шилдэг оролцогчид болон санаачилгад шагнал гардуулахын зэрэгцээ хаалтын ажиллагааг зохион байгуулна. Ийнхүү "COP17" бага хурал хоёр долоо хоногийн турш дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит шийдэл боловсруулах чухал талбар болж, өнөөдөр албан ёсоор өндөрлөх юм.

                                                                                                                                                       Эх сурвалж:News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт наймдугаар сарын 19-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг энэ жил цахимаар бүртгэх тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, “E-Mongolia” цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяалалын дагуу су

Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил хэрэгжүүлж байна.Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэ

Архины үйлдвэрлэл, худалдааг цахимаар хянана

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа арх