loader
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНХАУ-ын Карамай хотын орлогч дарга Айкемеру Абула Танд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт болон харилцан туршлага солилцох замаар өргөжүүлэх талаар санал солилцлоо. Карамай хот БНХАУ-ын эрчим хүч, газрын тосны үйлдвэрлэлийн чухал төвүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд дижитал технологи, ухаалаг хот, шинэ эрчим хүчний чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын төвлөрөл, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, агаар, хөрсний бохирдол, эрчим хүчний найдвартай хангамж, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшил, инновац, ухаалаг шийдлээр шийдвэрлэхэд анхаарч байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат хэлэв. Цаашид хоёр хотын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бодит үр дүнд чиглүүлж, ухаалаг хот, дижитал засаглал, нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрчим хүч, хөрөнгө оруулалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр өргөжүүлэхээр талууд санал нэгдлээ.

                                                                                     НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.

Хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцлээ

"АмЧам Монголиа" байгууллагын энэ сарын уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудалд боллоо.АНУ-ын төрийн департаментаас жил бүр гаргадаг

Хустайн нурууны 40 толгой тарвагыг Архангай аймагт нутагшуулахаар тавилаа

ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшу