loader
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав. Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтай Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон. Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын гольдрол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна. Тухайлбал, комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон. Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцоллоо. Хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аянд нэгдээрэй

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 9-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгд

НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ

Уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсан. Тэгвэл аравдугаар сараас зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтад сугалаа явуулна.