loader
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорины давхар усанд автаж байсан. Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байв. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн. Түшиц хананы бетон хийцлэлийн ажил бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар гадна эрэг болон голын эрэг дагуух тохижилт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Сэлбэ гол Дамбадаржаа, Долоон буудал орчимд 160-200 метр орчим өргөн байдаг бол Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ.  Мөн “Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна.  Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” хэмээн ярив.


                                                                                                    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт тасалдсанаар Хятад "шаталтад" орж байна

"Asia Times" сайтад манай улсын нүүрсний борлуулалттай холбоотой нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэе.Монгол Улс хоёрдугаар сараас эхлэн хатуу түлшээ Хятад руу шууд нийлүүлэхээ зогсоож, оронд нь дуудл

Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтэлийн нуруунд учируулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ

Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт оршино. Хотгор гүдгэрийн хувьд Өвөр байгалийн дундаж уулсын үргэлжлэл, ландшафтын хувьд Сибирийн хөвч тайгын өмнөд төгсгөл болох уулзүйн систем, ландшафтын бү

“DevSummit 2022”: Технологийн салбарын хамгийн том арга хэмжээг онцлохуй

Дижитал ертөнц хувьсан өөрчлөгдөж, хөгжлийн дараагийн шатанд хүрснээр МЕТАВЕРС гэх нэр томьёо дэлхий дахинаа цуурч байна. Мэдээллийн технологийн салбарын индэр болсон “DevSummit” арга хэмжээ ч энэхүү