loader
АҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ

АҮЭБЯ: БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАВ

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.16) боллоо. Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, нэгж болон харьяа байгууллагуудын ажлын явц, гүйцэтгэлийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг, чиглэл өглөө. Хуралдаанаар хүний нөөцийн аудитын бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах, ирүүлсэн албан бичиг, үүрэг даалгаврын биелэлтийг шуурхай зохион байгуулах, бүтээгдэхүүн хуваах гэрээний төлбөр тооцоог цэгцэлж, хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. 2027 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан яам болон харьяа байгууллагуудын ажлын төлөвлөлтийг боловсруулж бэлэн болгохыг үүрэг болгов. Мөн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх талбайн холбогдох материалыг эцэслэх, ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журмыг танилцуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө. Мөн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд “Шилэн данс” цахим системийн мэдээллийг тогтмол шинэчилж, хугацаанд нь бүрэн байршуулахыг холбогдох газар, нэгжүүдэд даалгав. Хуралдааны үеэр Үндэсний геологийн алба 2026 оны улсын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 114 хувиар биелүүлсэн талаар мэдээллээ. Цаашид 2026 оны эцэс хүртэл төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулахыг газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Баярболд: "Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна"

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг”

Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах боломж нэмэгдэж байна

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтийн үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах боломж улам бүр нэмэгдэж байна.Монгол Улсын Их Хурлаас 202

МОНГОЛ ХҮН ЗААВАЛ ГАДАГШАА ГАРЧ АЖИЛЛАХ БУС ЭХ ОРОНДОО АХИУХАН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ БҮРДҮҮЛНЭ

“Чингис Лэнд Девелопмент-Шинэ хөгжлийн зам” ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажлаа эхлүүлэх гэж байна.Тус компани одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 онд ТӨХ-ноос