loader
Нөмрөгийн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлнэ

Нөмрөгийн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир /2026.11.06/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгаагаа Элчин сайд Игавахара Масарү илэрхийлжээ. Мөн экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгаж, асуудлыг Засгийн газрын хуралдаан бүрээр хэлэлцэн шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байгаа аж. Түүнчлэн түймрийн экологийн үр дагаврыг олон улсын түвшинд хэлэлцүүлж, ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөлтэй уулзсаны үр дүнд гадаадын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн дэмжлэг авах чиглэлээр тохиролцоонд хүрчээ. Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын байгууллагуудыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, зам харилцааны хүртээмжийг сайжруулах шаардлагатайг уулзалтын үеэр онцолсон байна. Харин Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.

                                                                                                                                  Эх сурвалж:News.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Азийн хүүхдүүд 2022” наадамд 13 орны тамирчид оролцож байна

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-нд “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийв. Наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан,

Алматыг зорьсон Монголын шигшээ багийн 10 тамирчны 9 нь медаль хүртэн эх орондоо буцахаар боллоо.

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод болж өчигдөр дууслаа.Тэмцээний сүүлийн өдөр 65 кг жинд Т.Тулга алт, 74 кг жинд Б.Бямба

Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн дунд “Нийслэлийн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх нь” уулзалтыг з