loader
" Мета"-гүй хоёр цаг.

" Мета"-гүй хоёр цаг.


"Мета" компанийн "Facebook", "Instagram", "Messenger" платформууд Мягмар гаригийн орой Монголын цагаар 23:00 цагийн орчимд доголдсон. Доголдол хоёр цаг орчим үргэлжилсний эцэст хэвийн болсон талаар "Reuters" агентлаг мэдээлжээ. Энэхүү техникийн асуудал нь дэлхий даяар олон мянган хэрэглэгчид нөлөөлсөн байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд ямар нэгэн хортой кибер ажиллагааны тухай мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Цахим сүлжээний тасалдлыг хянадаг "Downdetector.com" хуудсанд "Facebook"-ын доголдлын талаар 550 мянга, "Instagram"-ын доголдлын талаар 92 мянган мэдэгдэл иржээ. "WhatsApp" болон "Threads" платформ доголдохын хувьд доголдсон ч дээрхийг бодвол харьцангуй бага хэмжээтэй байсан гэж "Downdetector.com" мэдээлэв.

"Мета" компани дэлхий даяар 3.19 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй.

Мөн Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө компанийн хувьцаа 1.2 хувиар унажээ.

"Мета"-ийн платформууд ажиллахаа болисны дараа хэрэглэгчид "Х" платформд энэ талаар жиргэж эхэлжээ. Хэрэглэгчдээр тогтохгүй "Мета"-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, "Х"-ийн босс Элон Маск нар ч хоорондоо хошигносон байна. Элон Маск "Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол манай платформ ажиллаж байна гэсэн үг" гэж жиргэжээ.

Компанийн хамгийн сүүлийн томоохон тасалдал 2021 оны аравдугаар сарын 4-нд болсон. Тухайн үед "Facebook", "Instagram", "WhatsApp" болон бусад үйлчилгээ ойролцоогоор зургаан цагийн турш тасалдсан байна. Дата төвүүдийн хоорондын хөдөлгөөнийг зохицуулахад ашигладаг чиглүүлэгчийн тохиргоог буруу өөрчилснөөс болж тасалдсан гэж компани сүүлд нь тайлбар хийжээ.

Хоёр цаг үргэлжилсэн сул зогсолтын улмаас Зукербергийн алдсан мөнгөний хэмжээг мэргэжилтнүүд тооцоолжээ. "Wedbush Securities"-ийн гүйцэтгэх захирал Дэн Айвсын хэлснээр Марк Зукерберг ойролцоогоор 100 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.


Эх сурвалж: REUTERS, EURONEWS, INVESTORS

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Фэйсбүүк эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа

Фэйсбүүк, Инстаграм зэрэг дэлхийн томоохон сошиал платформуудыг эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа.Энэ нь тус компанийн нийт ажиллах хүчний 13 орчим хувь бол

Монголбанк хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2024 оны хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Баянхонгор аймаг дахь Монголбанкны х

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авсан байна

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.