loader
Гадаад валютын нөөц өмнөх сараас 5.3 хувиар өслөө

Гадаад валютын нөөц өмнөх сараас 5.3 хувиар өслөө

Гадаад валютын албан нөөц 11 дүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.3 хувиар өссөн байна. Гадаад валютын нөөц хэдийгээр өмнөх сараасаа өссөн ч өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурчээ.

Энэ онд гадаад валютын нөөцийн хэмжээ эрчимтэй буурсан байна. Наймдугаар сард 2.7 тэрбум ам.доллар хүрсэн нь энэ үзүүлэлтийг тооцоолж эхэлснээс хойших хамгийн доод түвшин боллоо. Хэдий тийм боловч IX, X саруудад эргээд бага зэрэг өсжээ.

Саяхан Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын үлдэгдэл төлбөрийг төлсөн юм. Ингэснээр “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдуулаад байна. Түүнчлэн “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж, Монголбанканд байршуулсан талаар Ерөнхий сайд мэдээлсэн юм.

Энэ онд гадаад бондын төлөлт харьцангуй бага байсан аж. Харин ирэх онуудаас эргэн төлөлтүүд нэмэгдэж, зарим бондын хугацаа дуусахад ойртож байгаа нь валютын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Монголбанк валютын нөөцийг тодорхой түвшинд хангахад анхаарч байгааг мэдээллээ. Энэ хүрээнд хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн алт тушаалтыг нэмэгдүүлэх арга зам авч байна. Тухайлбал: “Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, олон улсын зах зээлээс таван хувиар өндөр үнээр худалдан авч байгаа аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

Татварын ерөнхий газраас бизнес эрхэлдэг иргэдийн борлуулалт, орлогод судалгаа хийсэн талаар мэдээлсэн.Тодруулбал, жилд 50 мянган автомашиныг иргэний журмаар оруулж ирж, нэг их наядын орлого олсон маш

МОНГОЛ, ЛАТВИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Б.Жавхлан: Урд хөршид 20 тэрбум ам.долларын өртэй, түүнээс болоод газар нутгаасаа таслаж өгнө гэдэг худлаа, ташаа мэдээлэл

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ. Үндэсний статистиктийн хорооны мэдээлснээр нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд