loader
500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

Татварын ерөнхий газраас бизнес эрхэлдэг иргэдийн борлуулалт, орлогод судалгаа хийсэн талаар мэдээлсэн.

Тодруулбал, жилд 50 мянган автомашиныг иргэний журмаар оруулж ирж, нэг их наядын орлого олсон машины ченжүүд, гаальд мэдүүлэхгүйгээр гар утас оруулж ирж, 500 тэрбум төгрөгийн худалдаа хийдэг худалдаачид, "unegui.mn" сайтад зар байршуулж орон сууц, объект түрээслэн 150 тэрбум төгрөг олдог зэрэг 12 мянган иргэн татвараас зайлсхийж байгаа нь судалгаанаас ил болжээ.

Эл мэдээллийг өгөхдөө ТЕГ: “Монгол Улсын иргэн сайн дураараа орлогоо мэдүүлж тайлагнаж, татварт хамрагдах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлдэггүй. Тиймээс бид судалгааны дагуу зурвас хүргүүлж байна. Эхний ээлжинд торгоно гэж байгаа юм биш, таны мэдээлэл ийм байна. Үүний дагуу үнэн зөв мэдээлэл өгнө үү. Эс бөгөөс хяналт шалгалт орох эрсдэлтэйг сануулъя гэж хууль ойлгуулах алхмаа хийж байна” гэлээ. Эл мэдээлэлтэй холбогдуулан холбогдох хуулийн мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-Төлбөл зохих татвараа 50 хувиар бууруулбал нөхөн төлөх татварын 30 хувиар торгоно-

Татварын ерөнхий хуулийн 28.1 “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан.

ТЕХ-ийн  82.1 Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно.

82.1.1. Төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар;

82.1.2. Төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэж тус тус заасан.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэг  “Татварын хууль зөрчих”    11.19 дүгээр зүйл

2.3 Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгж /150 мянга/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгж /1.5 сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.3. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

7.4. Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаарх хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг дөрвөн зуун нэгж /400 мянга/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгж /дөрвөн сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварын ерөнхий хуулийн 28.5-д зааснаар төлбөрийн баримт олгох үүрэгтэй бөгөөд баримт олгоогүй тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулдаг.

8.1. Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь;

8.2.Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгж /1.5 сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгж /15 сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Иргэдийн орлогын мэдээллийн санг хуулийн дагуу бүрдүүлэн ажиллаж байна-

Татварын албанд иргэний орлогын мэдээллийг хөндлөнгийн мэдээллийн журмаар авч үзэх, ашиглах эрхийг нээлттэй. Энэ хүрээнд дээрх мэдээллийг гаргажээ. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу бусад байгууллагуудаас татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах эрх зүйн зохицуулалттай. Энэхүү хуулийн хүрээнд бусад байгууллагаас шаардлагатай мэдээллийг авч татварын үйл ажиллагаанд ашиглаж байна. Татварын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны А/113 дугаар тушаал “Татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, санг бүрдүүлэх, ашиглах, сангийн нууцыг хамгаалах журам” батлагдсан. Энэхүү журамд харьяа нэгжүүд хөндлөнгийн мэдээллийг хэрхэн бүртгэх талаар түлхүү тусгагдсан байдаг. Татварын ерөнхий хуулийн дагуу л мэдээллийг цуглуулж санг бүрдүүлдэг.

-Иргэний гаалиар оруулж ирж буй бараа бүтээгдэхүүнээс ямар тохиолдолд татвар авах вэ-

НӨАТ-ын тухай хуулийн 13.1 Дараах барааг албан татвараас чөлөөлнө.

13.1.1. Гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа

Хэрэв бизнес эрхлэгч Хувь хүний орлогын албан татварын хуульд зааснаар үйл ажиллагааны орлого олохтой холбоотой бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлт хийхдээ Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас төлөх бөгөөд борлуулалт хийхдээ хасагдах зардалд бүртгэн тайланд тусган татвар ногдуулах орлогоо тодорхойлно.  

-Татварын хуульд шинээр орсон өөрчлөлт-

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2022 оны дөрөв болон арваннэгдүгээр сард тус тус нэмэлт өөрчлөлт орж тодорхой шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийн хасагдах зардлыг нэмэгдүүлэн тооцох, элэгдлийг бага жилээр тооцох гэх мэт аж ахуйн нэгжийг дэмжсэн заалтууд нэмэгдсэн.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх заалт мөрдөгдөж эхэлсэн. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан хувиар татвар авна. Үүнд 1,000,001 төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарна. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана.

0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлнө.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их мастер С.Билгүүн эрэгтэй шилдэг тамирчин боллоо

Өнгөрөн одож буй 2022 онд Монголын шатрын спортын салбар онцгой амжилт, ололтоор дүүрэн байж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.Ингээд шилдгүүдийг хүргэе.1.Шилдэг эрэгтэй шатарчин-С.Билгүүн шатрын их маст

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Шинэ коронавирусийн өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байгаа ч өнөөдрийн байдлаар халдвар авсан 171 иргэн эдгэж, эмнэлгээс гарсныг ДЭМБ-аас мэдээлээд байна.Хятадын зарим хэвлэлд ECMO/Extracorporeal m

УИХ: Төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.