loader
НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ

НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

-НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл өгөөч?
-НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ.

НӨАТ-ын сугалаанд нэлээд дэвшилттэй ажлууд хийсэн. Уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсан. Тэгвэл аравдугаар сараас зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн   НӨАТ-ын баримтад сугалаа явуулна.

Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримт сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.

Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл гарч байгаа юм. Энэ нь далд эдийн засгийг дэмжих эрхтэй.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог нэмэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монголд гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 44 хувиар буурчээ

Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2

ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Екатеринбург хотод болсон Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов.