loader
Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулна

Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран шинэ үеийн зохион бүтээгчдийг төрүүлэх “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна.

Хүүхэд, залуусын зохион бүтээх сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилготой уралдаант нэвтрүүлгийг NTV телевиз үзэгчдэд толилуулна.  

Оролцогчид хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр өрсөлдөнө.

Хамрах хүрээ:

12-25 насны хүүхэд, залуус баг бүрдүүлж оролцоно.

Бүртгэлийн хугацаа:

2023 оны 02 дугаар сарын 27-ноос 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл

Бүртгэх газар:

NTV телевизийн байр

Цахимаар бүртгүүлэх холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe34Zqafga57MBgtRLnqhQPfhJMvRbK5cN2OY7yBonPTcsONA/viewform

Шагналын сан:

50,000,000 төгрөг.

1-р байр 30.000.000 төгрөг

2-р байр 15.000.000 төгрөг

3-р байр 5.000.000 төгрөг

Эцсийн шатанд шалгарсан, ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шилдэг оролцогчид дотоодын их сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Халиа тошинг арилгахад 330 тэрбумыг төсөвлөх шаардлагагүй

Зарим иргэд суурьших газар нутгаа нарийн судлалгүй, зөвшөөрөлгүй хашаа хатгадаг үйл явц даамжирсан. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшс

Олимпын хошой аварга Ханю Юзүрү зодог тайллаа

Японы урган гулгалтын супер од Ханю Юзүрү зодог тайлж буйгаа мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ Токиод болсон тусгай хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.Ханю карьерынхаа талаар чухал

Б.Батжаргал: Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа нийт 34 үйлчилгээнээс 18-ыг цахимжуулсан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжуулалтын талаар мэдээлэл өглөө.