loader
Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулсан байна

Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулсан байна

Зам тээврийн нэгдсэн системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өгөв.

Гуравдугаар сарын 1-нээс төрийн өмчийн байгууллагын автомашин болон нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг/чип/ суулгаж эхлээд байгаа.

Түүний мэдээлснээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулжээ.

Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр жолоочийн татвар, хураамж, торгууль төлөлт, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд алсаас хяналт тавих, алдагдсан тээврийн хэрэгслийг илрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашлаад тээврийн хэрэгслийн зорчилт бүртгэлд тулгуурлан татвар, зам ашигласны төлбөрийг харилцан адилгүй тогтоох боломж бүрдэх юм" гэв.

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэл үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж суурилуулах ажил бүрэн дууссан байна.

Баруун түрүүн, Налайх, Түргэний гол, Эмээлт, Гүнт, Гачуурт, Морингийн даваа зэрэг нийслэлийн харьяа найман шалган бүртгэх товчоог дугаар таних, чиглэлийн, өрөөний доторх, орчны хяналтын эргэдэг зэрэг нийт 57 камер болон бусад тоног төхөөрөмжөөр тоногложээ.Товчоодыг RFID төхөөрөмжөөр тоноглосон нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орох, гарах хөдөлгөөнийг бүртгэж, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

Шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1,000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болжээ.
  1. Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл нийт 44 цэгт 45 камер
  2. Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар
  3. Төмөр замын сургуулийн урд уулзварын гурван цэгт дугаар илрүүлэх, хурд хэмжих, улаан гэрлийн зөрчил, эгнээ байрын зөрчил, давхар эргэлтийн зөрчил илрүүлэх 37 камер байрлуулжээ. Энэ нь үр дүнгээ өгч, зөрчил илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бэтэг өвчний халдвар авч, бэтэг нь хагарсан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт өнгөрсөн долоо хоногт элэгний бэтгээр өвчилсөн 16 настай хүүхэд иржээ. Үзлэг оношилгоо хийхэд бэтэг нь хагарч хүндэрсэн байсан тул яаралтай мэс засал хийжээ. Тус т

Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой зарим байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байн

Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-ны өдөр эхлүүлнэ

УИХ-ын 2022 оны долдугаар сарын 05-ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 1-ээс д