loader
Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-ны өдөр эхлүүлнэ

Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-ны өдөр эхлүүлнэ

УИХ-ын 2022 оны долдугаар сарын 05-ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулдаг байсныг өөрчилж улирал тутам зохион байгуулж байхаар зохицуулсан.

Төрийн албаны зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд хийж, шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙ ТУЛ ХОЙШИЛНО

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлтийн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнийг нь 10 мянга болгож бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Ч

Хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дуу

Их Британийн мэдрэл судлаачид хүний тархийг хамгийн ихээр амрааж, сонсмогц тайвширч, стресс намжаах шилдэг дууг судлан, эцэст нь "Marconi Union" хамтлагийн "Weightless" дуу хамгийн шилдэг буюу стресси