loader
Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуулиудын сургалтын төлбөрт ямар өөрчлөлт гарч буйг санхүүгийн албанаас нь тодрууллаа.

МУИС  

Монгол Улсын их сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй. Төлбөр нь салбар сургуулиасаа хамааран өөр өөр үнийн дүнтэй байгаа аж. Тодруулбал,

  • Суурь хичээлүүдийн нэг кредит нь 98,600 төгрөг 
  • Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120,800 төгрөг
  • Хууль зүйн сургуулийн нэг кредит 111,000 төгрөг
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийнх нэг кредит нь 115,000 төгрөг байна.​
МУБИС

Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалтын төлбөр мөн сүүлийн хоёр жил нэмэгдээгүй бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд нэг нэг кредит нь дунджаар 78,000-96,000 төгрөг байгаа аж. Дунжаар нийт 30 кредит судлах ёстой бөгөөд сургалтын төлбөрийн дундаж нь 2,550,000 төгрөг байна. 

ШУТИС

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2022-2023 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээгээ албан ёсны цахим хуудсандаа оруулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107,040 төгрөг аж. 

Анагаахын шинжлэх ухааны их сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн дамжааны сургалтын төлбөрийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулсан байна. 

ХААИС

Хөдөө аж ахуйн их сургуулийн төлбөр 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэ дунджаар 100,000-135,000 төгрөг байна. Судлах кредит нь 30-36 бөгөөд дундаж сургалтын төлбөр нь 3.7 сая орчим төгрөг гэдгийг Санхүүгийн албанаас нь мэдээлэв.

СЭЗИС

Санхүү эдийн засгийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэлгээ нь 185,000 төгрөг байгаа аж. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны аравдугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү

Монголчууд боорцог, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

орцтой, боорцогтой, шар тостой, шар будаатай цайг монголчууд үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тодруулбал, "Говийн хийцтэй цай" хэмээх эл цайг "Цог ялалт" компани 2022 оны есдүгээр сараас үйлдэрлэж буй