loader
Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн үзүүлэлт юм.

Гэтэл дахиад долоо хоногийн хугацаанд махны үнэ өмнөх долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1,000-1,300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, долоо хоногийн дотор килограмм тутамдаа:

  • Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1,067 төгрөгөөр,
  • Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1,025 төгрөгөөр,
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
  • Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1,322 төгрөгөөр,
  • Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1,000 төгрөгөөр,
  • Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1,000 төгрөгөөр тус тус өсжээ.

Махны үнийн огцом өсөлт нь чухам юутай холбоотой талаар бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ш.Цэрэндуламаас утсаар тодруулахад "Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд амны хаалт, спиртний үнийг нэмсэн, эсвэл хангамж хүрэлцээ муу гэх гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнд манайхаас хяналт, шалгалт хийж, зөрчлийг арилгуулж, зарим аж ахуйн нэгжид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гадаад валютын нөөц өмнөх сараас 5.3 хувиар өслөө

Гадаад валютын албан нөөц 11 дүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.3 хувиар өссөн байна. Гадаад валютын нөөц хэдийгээр өмнөх сараасаа өссөн ч өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурчээ.

2022 ОНЫ ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ  ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан. Энэ оны 2 д

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана