Сүхбаатар аймгийн удирдах ажилтны энэ жилийн зөвөлгөөн 3 сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа.
Зөвөлгөөнд Аймгийн удирдлагууд, Агентлаг албадын дарга, Сүхбаатар аймгийн 13 сумын засаг дарга, Иргэдийн хурлын дарга, төсвийн мэргэжилтнүүд оролцож байна.
Эхний өдрийн зөвөлгөөн сургалтад
" Харилцааны ур чадвар, удирдах арга барилын харилцан хамаарал " сэдвээр " Талын Түрлэг " ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Олон нийтийн харилцааны зөвлөх, " Сайн Пи Ар " компанийн захирал Ж. Цэсэн,
Манлайлал ба нөлөөлөх ур чадвараа хөгжүүлэх нь сэдвээр " Сайн Пи Ар " компанийн менежер Ц. Нарантуяа,
Тэгш оролцоог хангах, жендерийн мэдрэмжтэй удирдагч байх нь сэдвээр Жендерийн нэгдлийн ментор багш, Жендерийн элч сэтгүүлч Э. Энэрэл,
Женерэшн буюу үе хоорондын ялгаа, онцлог, Багийн ажиллагааг дэмжих нь сэдвээр Хүний нөөцийн мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистр, " Лэ Бьютик " группын ерөнхий менежер Ж. Мөнхбаяр,
Технологи ашиглаж ажлаа хөнгөвчлөх нь сэдвээр " Фрийбаланс Инк " компанийн төслийн менежер, дэлхий дахины цахим инновацын магистр Т. Дэлгэрдалай,
" Боломж гэж юу вэ " сэдвээр МСНЭ-ийн гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч, " Талын Түрлэг " ТББ-ын ТУЗ-ын гишүүн, Мирай травел компанийн захирал Г. Ариунчулуун нар сургалт зохион байгуулна.
Зөвлөгөөн, сургалтын хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н. Ганибал, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар оролцлоо.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат сургалтад оролцогчдод 2023 оны нийгэм эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа.
Зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч аймгийн нийт малын хорогдол 1 саяыг давж, Сүхбаатар аймаг 2 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар сургалтын эхэнд онцлов.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумдын Засаг даргын Тамгын газрын авто машин, Эрүүл мэндийн төвийн авто машинуудын шинэчилсэн нь зудын нөхцөл байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байлаа.
2023 онд ЕБС-ийн багш нарыг компьютержуулах ажлыг шат дараатай зохион байгуулснаар Боловсролын салбар 21 аймгаа тэргүүлсэн түүхэн амжилт байсныг хэлж байв.
УИХ-ын гишүүн Ж. Батсуурь : Зудын нөхцөл байдал хүндхэн өвлийг давж байна. Аймаг, сумын Засаг дарга, Багийн засаг дарга нар болон төрийн албан хаагчид чадахаараа ажиллаж байгааг уулзалтын эхэнд тодотгож байв.
Эрүүл мэндийн болон сэтгэл заслын үйлчилгээг орон нутагт ажиллуулах
Гурилын үнийг нэмэгдүүлэхгүй, бууруулах
Зээл, зээлийн хүүг царцаах цаашид ТЭГЛЭХ асуудлыг УИХ, Засгийн газарт оруулах
Цаашид МАЛЖУУЛАХ бодлогыг үе шаттай, зудын хохирлын үр дагаварыг арилтал тууштай арга хэмжээнүүдийг авахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н. Ганибал : Нэгдсэн хуулийн төслийг өргөн барих, малжуулах ажлыг богино хугацаанд үе шаттай зохион байгуулахад гишүүдийн хувьд анхаарч ажиллахаа хэллээ.
Малын сэг зэмийн устгалыг орон нутагт өндөр түвшинд зохион байгуулахад холбогдох газруудтай хамтран ажиллана гэдгийг онцолж байлаа.
Сэтгэгдэл үлдээх