loader
Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалан: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалан: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Ирэх сарын цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалангаас тодрууллаа.


-Хоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр цаг агаар ямар байх вэ?

-Нийт нутгийн дунджаар хоёрдугаар сарын олон жилийн дундаж утга нь Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаараа -21…-22 градус хүйтэн. Харин Алтай өвөр говь болон говийн бүс нутгаараа -8…-12 градус бусад нутгаар -12…-22 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

-Энэ сард нийт нутгийг хамарсан цасан шуурга шуурах уу?

-Хоёрдугаар сарын нэгдүгээр 10 хоногт нийт нутгийг хамарсан цаг агаарын хүндрэл байхгүй. Алтай, Өвөр говиороо нэгдүгээр 10 хоногийн дунд үеэрээ Алтай, Хангайн уулархаг нутгаараа ялимгүй цас орох магадлалтай байгаа. Харин нийт нутгийг хамаарсан цаг агаарын хүндрэл хоёрдугаар сарын дунд болон гуравдугаар сарын дунд үед байна. Хоёрдугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн байх бол сүүл үеэр нийт нутгийг хамарсан цас орч хүйтрэх салхи шуургатай байх төлөвтэй байна.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Баярын өдрүүдээр цаг агаар ямар байх вэ?

-Сар шинийн баярын үеэр буюу хоёрдугаар 10 хонгийн сүүл үеэр бага зэрэг цас орж хүйтэрнэ. Харин сар шинийн баярын өдрүүдэд олон жилийн дунджаас дулаан  байна. Сарын мэдээнд богино хугацаа шиг хэдэн градус хүрч хүйтэрнэ гэсэн мэдээлэл гардаггүй. Зөвхөн сарын турш олон жилийн дунджаас дулаан, эсвэл хүйтэн байх л мэдээлэл гардаг.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх

Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав.Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын худалдаа эрхлэлтийн