loader
Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Дүүрэг өнгө үзэмжтэй байвал нийслэл өнгө үзэмжтэй байна. Иймд дүүргүүд дэх тохижилтыг эрчимжүүлж, асуудлыг шуурхай шийдвэрлэн, ажлын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй” гэдгийг онцлов.

Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сараас эхлэн зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг буулгах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, халиа тошин үүсэх зэрэг асуудалд дэмжлэг авч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Харин тус дүүргийн хороодын хувьд ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах зэрэг хүсэлтээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд УБЗАА-ны зүгээс холбогдох удирдлагуудын асуултад хариулж, цаашид уялдаа холбоогоо сайжруулан, өгсөн хүсэлтийг хүлээн авч, бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар тээвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно Улсын хэмжээнд намр

Нийт 375 хүн халдвар авсны 103 нь Өмнөговьд бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 375 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 199 нь Улаанбаатар

Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын