loader
Аюулт үзэгдэл, ослоос 21 иргэнийг аварч, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Аюулт үзэгдэл, ослоос 21 иргэнийг аварч, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 58, аврах ажиллагааны тав, нийт 63 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ гал түймрийн утаажилтын бүсээс 135 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 21 иргэнийг аварч, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Он гарснаас хойш хоёрдугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 333, аврах ажиллагааны 41, малын гоц халдварт өвчин нэг буюу нийт 375 удаагийн дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар буурсан” хэмээлээ.

Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газрын 590 алба хаагч, 198 автомашинтай ажиллаж, объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны гурав буюу нийт 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 41 иргэний амь насыг авран хамгаалсан байна.  

Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 16 байршилд халиа тошин үүсэж айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автсан. Үүссэн нөхцөл байдалд 20 хүнтэй баг 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 5332 метр шуудуу татаж, 21 машин шороо асган ажиллав. Түүнчлэн 1389 алба хаагч, 228 автомашин, 52 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 15442 толгой адуу гаргаж, 297 албан мэдэгдэл хүргүүлээд байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн хожил байгуулав

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ В хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 дүгээрт эрэмбэлэгдсэн Йемен улсын шигшээ багтай хийж 2

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаав

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр маш нууцын зэрэглэлтэй үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа.

Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх у