Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт хийхээр товложээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.
Прокуророос дараах 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв. Тодруулбал,
-Хахууль авах -
- Л.Аззаяа- Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн
- Ж.Бат-Эрдэнэ- ЗТХЯ-ны дэд сайд асан
- Б.Даажамба- ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга
- Ж.Ганхуяг- Хөгжлийн банкны Тамгын хэлтсийн дарга асан
- Н.Сүхболд- ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч
- Ц.Баярсайхан- "Монгол ус" ТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах-
| Ц.Билгүүн | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан |
| Д.Уянга | Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын мэргэжилтэн |
| Т.Оюунчимэг | Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын ахлах мэргэжилтэн |
| Б.Чинзориг | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч |
| Т.Мөнхтулга | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан |
| Т.Пүрэвсүрэн | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч |
| Ч.Цоожсүрэн | Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын удирдлагын хэлтсийн дарга |
| С.Батзориг | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан |
| А.Хүчитбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга |
| Г.Гантогтох | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч |
| Б.Батбаяр | Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан |
| Ч.Энхбат | Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан |
| Ч.Мөнхбаяр | Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан |
| Д.Цогтбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан |
| Б.Будхүү | Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн дарга асан |
| Л.Мягмаржав | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан |
| Д.Дэлгэрсайхан | Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга |
| Д.Бат-Очир | Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн |
| Ж.Үхэртар | Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн |
| Б.Махбал | ЗТХЯ-ны газрын дарга асан |
| Ж.Оюунчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн |
| С.Магнайсүрэн | БХБЯ-ны ТНБД, “Бэрэн групп” ХХК тэргүүтэй нийт хоёр компанийн ТУЗ-ийн гишүүн |
| М.Баярмагнай | ЗГХЭГ-ын дэд дарга асан,Эрчим хүчний дэд сайд |
| Б.Шинэбаатар | Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгждийн банкны ТУЗ-ийн дарга асан |
| Б.Амгалан | Хөгжлийн банкны газрын дарга |
| О.Батбаатар | Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан |
| Ч.Отгочулуу | УУХҮЯ-ны газрын дарга асан, "Бэрэн групп" ХХК-ийн ТУЗ-ын гишүүн |
| Ч.Нэргүй | МХАҮТ-ын газрын дарга асан |
| М.Баянмөнх | ХХААЯ-ны газрын дарга асан, "Бэрэн групп" ТУЗ-ийн гишүүн |
| Б.Найдалаа | "Бэрэн групп" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, ХҮН намын гишүүн |
| Б.Лхагвасүрэн, | Монголбанкны ерөнхийлөгч |
| Р.Батбаяр | Хөгжлийн банкны газрын дарга асан |
| М.Золжаргал | Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал асан |
| Г.Дашзэвгэ | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан |
| Г.Одонтуул | Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан |
| Б.Батзаяа | ЗТХЯ-ны ТНБД асан |
| Н.Баярчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан |
| Х.Ганхуяг | УИХ-ын гишүүн |
| О.Хуягцогт | “Монголдрай милк” ХхК-ийн ТУЗ-ийн гишүүн |
| Б.Цолмон | Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан |
| Д.Даваасамбуу | “Бэрэн групп” ХХК тэргүй нийт зургаан компанийн ТУЗ-ийн гишүүн |
| Г.Амартүвшин | УИХ-ын гишүүн |
| Н.Мөнхбат | Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан |
| Н.Алтанхуяг | УИХ-ын гишүүн |
| Н.Батбаяр | УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн амны дэд сайд |
-Хахууль өгөх-
- Б.Чойжилжалбуу- Хөгжлийн банкны дэд захирал асан
- Э.Эрдэнэ- Тагнуулын ерөнхий газрын дарга асан
- Х.Баттулга- Хувиараа хөдөлмөр эрхэлдэг
-Мөнгө угаах-
- Д.Батбаяр- "Модун" ХХК-ийн захирал
- Г.Цолмон- "Пирамид орд" ХХК-ийн захирал
-Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх-
- Ё.Доржсумъяа- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн төрсөн дүү
- Б.Цэрэндаваа- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн төрсөн эцэг
- Ц.Цэвэгмэд- "Шинэ эрин" сургуулийн жолооч
- М.Цэлмэг- "Бэрэн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Б.Баттөр-
-Хахууль өгөх, мөнгө угаах-
- Ц.Баатарбилэг- НВЦ ХХК-ийн захирал
- Б.Батбаатар- "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
- Ч.Өлзий- "Инжир" ХХК-ийн захирал
- Л.Ням-Очир- "Ган хүдэр орд" ХХК-ийн захирал
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах-
- Ш.Бүтэд- "Мондулаан трейд" ХХК-ийн захирал
- Г.Санжмятав
- Г.Батдорж- "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн захирал
- Г.Галсанням- "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- П.Мягмардорж- "Газ-Импорт" ХХК-ийн захирал
- Ц.Ууганбаяр- "Ньюяармаг" ХХК-ийн захирал
- Э.Эрдэнэбилэг- "Монголдрай милк" ХХК-ийн захирал
- Х.Бат-Эрдэнэ- "Алтай" группийн ерөнхийлөгч
-Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах-
Т.Болдмаа- "Бэрэн групп" ХХк-ийн нягтлан бодогч
-Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах-
Б.Мөнхтөр- "Бэрэн групп" ХХК-ийн захирал
-Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах-
Г.Байгалмаа- ЕТГ-ын дэд дарга асан
-Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх-
- Ц.Содхүү- "Болор шүр" ХХК-ийн ажилтан
- Я.Батцэцэг- "Болор шүр" ХХК-ийн захирал
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах-
О.Баяр- "Комплант" ХХК-ийн захирал
-Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах-
Ё.Баатарбилэг- УИХ-ын гишүүн
Дараах дөрвөн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Үүнд,
- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК;
- “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;
- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.
Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлэв.















Сэтгэгдэл үлдээх