loader
Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа

Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.

Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “БОАЖЯ-наас 2024 оныг Аялал жуулчлалын жил болгон зарлах ажлыг эхлүүлж, Монгол Улсыг гадаадад сурталчилах mongoliatravel.guide цахим платформыг бий болгож байгаа. Ингээд ГХЯ-аар дамжуулан Монгол Улсын цахим виз олгож дипломат төлөөлөгчийн газарт энэхүү платформыг нэвтрүүлж, цахимаар виз авсан жуулчин бүр Ерөнхий сайдын мэндилгээг цахимаар хүргэх юм” гэв.

Монгол Улсад он гарсаар 73 мянган жуулчин ирсэн бөгөөд 70 мянган ам.долларын орлого орсон гэсэн судалгаа гарсныг тэрбээр онцоллоо.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегигүй явж ирсэн бөгөөд одоо энэхүү стратегийг боловсруулж буй аж. Энэ үеэр жуулчид Монгол Улсын мэдээ, мэдээллийг хайж олоход хүндрэлтэй байдаг гэдэг асуудал хөндөгдсөн байна. Тиймээс цахим платформ хөгжүүлж, Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг түгээхээс гадна соёл урлагийн тоглолт, үйл ажиллагааг танилцуулж, тасалбар шууд авах боломжийг бүрдүүлснээс гадна аялал жуулчлалын бүс нутаг, амралтын газруудын мэдээллийг нэмэлтээр оруулсан байна. Уг платформоос Монгол Улсын тухай мэдээллийг  англи, орос, хятад, испани, япон, солонгос, монгол хэлээр хүлээн авах боломжтой аж.

mongoliatravel.guide платформын хөгжүүлэлт хараахан дуусаагүй бөгөөд бүрэн дууссаны дараа Монголын түүх, хаадын тухай мэдээлэл, хотууд, хоол, соёл урлаг, түүх, соёлын дурсгалт газрын мэдээллийг оруулах аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сар шинийн баярын өмнөх сорилго барилдаан энэ сарын 5-нд болно

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан ирэх амралтын өдөр буюу энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно.Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаа

Үндэсний урлагийн их театр өнөөдөр өвөл цагийн нээлтээ хийнэ

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 2022 оны өвөл цагийн үзвэрийн нээлтээ өнөөдөр, маргааш 19.00 цагаас “Монгол угсаатан мину” тоглолтоор эхлүүлэх гэж байна.Үндэсний урлагийн их театр нь монго

Хөгжлийн банкны 766.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөв

Хөгжлийн Банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төллөө.