loader
НҮБ-ын тэргүүн Украинд В.Зеленский, Р.Эрдоган нартай уулзана

НҮБ-ын тэргүүн Украинд В.Зеленский, Р.Эрдоган нартай уулзана

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нартай уулзахаар пүрэв гарагт Украиныг зорихоор төлөвлөж байна.

Талууд дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилгоор Украины хүнсний экспортыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгох НҮБ болон Туркийн зуучилж буй үр тариа экспортлох тухай гэрээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Украины баруун нутгийн Львов хотноо болох уулзалтын үеэр дайныг “улс төрийн аргаар шийдвэрлэх шаардлага”-ын талаар мөн хөндөнө гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.

Түүний хэлснээр, гурван удирдагч мөн Оросын хяналтад байгаа “Запорожье” атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Орос, Украины талууд станц руу их буугаар буудсан гэж бие биеэ буруутгаж байгаа юм.

А.Гутерреш мөн баасан гарагт Украины Одесса хотод, бямба гарагт Туркийн Истанбул хот дахь Хар тэнгисийн тээврийг зохицуулдаг төвд очно. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Марафонч Б.Сэр-Од 26 дугаар, Ц.Бямбажав 42 дугаар байрт шалгарлаа

"Орегон-2022" Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын 3 тамирчин оролцож, гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 2:14:44 амжилтаа

Хятадын цэргийн сургуулилалтууд Тайванийн томоохон боомтуудад аюул учруулна гэж мэдэгдэв

Ойрын хэдэн өдөр Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай цэргийн сургууль хийх Хятад улсын төлөвлөгөө нь арлын томоохон боомт, хот суурин газруудад аюул учруулах гэсэн оролдлого юм. Ийм мэдэгдли

Улаанбаатарт 143, орон нутагт 38 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм