loader
Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг өнөө шөнийн 00.01 цагаас 7 дугаар сарын 4-ний 5.00 цагт хязгаарлана.

Энэ хугацаанд зорчих хэсгийн цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх юм. Харин урд талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 4-ний 5.00 цагаас 6-ны 5.00 цаг хүртэл хязгаарлан, суурь, өнгө асфальт бетон хучилт хийхээр төлөвлөжээ. 

Энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил 6 дугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл, Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн 2 хэсэгт хуваан шинэчилж байгаа билээ. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"UBCab” тэргэнцэртэй иргэдийн такси үйлчилгээг хариуцахаар болжээ

"UBCab” онлайн такси үйлчилгээ эрхлэгчид тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулан "UBCab care” тусгай үйлчилгээг гаргажээ.

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авт

М.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгох үүрэг өглөө

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.01.09/ хуралдаанаар оффтэйк гэрээгээр барьсан төмөр замын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Сайдын мэдээлэлтэй холбогд