loader
Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна

Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон тус яамны холбогдох албан тушаалтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ургац хураалтын талаар тодорхой мэдээлэл хүргэлээ. 

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан. Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 34.8 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 19.1 мянган га-аас 11.3 мянган тонн тус тус ургац хураан авсан байна.

 

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

д/д Таримлын төрөл Хураах талбай 

(га) Хураасан

талбай          (га)      Хувь Нэгжийн ургац (цн) Нийт ургац

(тн)

1 Үр тариа 368,696 186,929 50.7 14.7 273,958

Үүнээс Улаанбуудай 316,942 166,386 52.5 15.0 248,779

2 Төмс 12,813 10,711 83.6 125.3 134,257

3 Хүнсний ногоо 13,458 7,994 60.0 148.9 118,311

4 Тэжээл 94,547 34,819 36.8 35.7 124,149

5 Тосны ургамал 90,375      19,057 21.1 5.9     11,310 

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна.

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ.

Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав

Монгол Улсын Их Хурлын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр