loader
Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.

Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлээж байсны илрэл гэж дүгнэж байна. Кисеносато нь 1998 оноос хойш сүмо бөхийн дээд цолонд хүрсэн анхны япон хүн болж байгаа юм.

Тагоноура дэвжээний шинэ ёкозунад нэг дэвжээний Такаясу, Шохозан нар бараа болж ёслолыг гүйцэтгэжээ.

Одоо сүмогийн ертөнцөд дөрвөн ёкозуна цолтон барилдаж байгаагийн нэг нь Кисеносато, үлдсэн гурав нь Монголын Хакухо, Харумафужи, Какурю нар болж байна.

Ёкозунагийн ёслол үйлддэг үндсэн хоёр хэлбэр байдгийн нэг болох унрю ёслолыг Кисеносато сонгож, өнгөрсөн шөнөжин бэлдсэн гэнэ.

Ийнхүү удаан хугацаанд хүлээсэн япон ёкозуна мэндэлснээр сүмо бөх үзэх сонирхол япончуудын дунд нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: Japan Times

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус

ШИНЭ ДУУ: Anu - When We Dance Kizomba (Official Video)

ШИНЭ ДУУ: Anu - When We Dance Kizomba (Official Video)

Энэ сард болох барилдааны ХУВААРЬ

023 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан, Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан У