loader
Валентиныг угтан "Титаник" киноны 3D хувилбар кино театруудаар гарна

Валентиныг угтан "Титаник" киноны 3D хувилбар кино театруудаар гарна

Найруулагч Жеймс Камероны "Титаник" кино 25 жилийн ойгоо угтан шинэчилсэн 3D хувилбараар олон улсын кино театруудаар гарахаар болжээ. 

"Paramount Pictures"-ийн мэдээлснээр, энэ жилийн Валентины баярыг угтан хоёрдугаар сарын 10-наас эхлэн кино театруудаар шинэчилэгдсэн хувилбар гарч эхлэх гэнэ. 3 цаг 15 минутын урттай, 3D 4K HDR чанартайгаар дэлгэцнээ гарах аж. 

1998 онд 11 төрөлд Оскарын шагнал хүртсэн "Титаник" нь цацагдсан даруйдаа 15 долоо хоногийн турш дэлхийн кино зах зээлийг тэргүүлэн, 2009 оны "Avatar"-аас өмнөх бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон бүтээл билээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 х

Эрчим хүчний оргил ачаалал 56 МВт-аар өсчээ

Эрчим хүчний системийн нэгдүгээр сарын 30-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1372 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63 МВт-аар, импорт 56 МВт-аар тус тус өссөн байна.Халаалтын радиаторт дулаан өгөлтийг т

Ерөнхий сайд Британи дахь Монгол иргэдтэйгээ уулзлаа

ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болсон энэхүү уулзалтад Британид оршин суугаа 40 гаруй монгол иргэн оролцлоо.