loader
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны аравдугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.


Айлчлалын үеэр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри болон Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийнэ.


Мөн айлчлалын хүрээнд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Номын баяр ирэх сарын 16-нд болно

Үндэсний номын баяр 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болох юм.

Ке Хуй Куан "Everything Everywhere All at Once" киноны дүрээрээ "Алтан бөмбөрцөг" хүртлээ

"Алтан бөмбөрцөг" наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд найруулагч Даниел Кван, Даниел Шейнерт нарын абсурд комеди төрөлд хамаарах "Everything Everywhere All at Once" нэр дэ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” Т