loader
Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой зарим байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

 Үүнд: Макс Моллын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийн /2022.08.01/ 06:00 хүртэл хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэжээ.

Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдрөөс/2022.08.01/ энэ сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-ээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж  байна.

Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцож, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно  уу.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны тавдуг

Төв талбайд бухимдлаа илэрхийлэн жагсаж байгаа иргэд гацууруудыг шатаалаа

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын анхны 16 ангитай "Спортын баримтат кино" цацагдахад 10 хоног үлдлээ

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.