loader
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам ирэх сарын 6, 7-нд болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам ирэх сарын 6, 7-нд болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.  

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.  

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. 

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.

Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Замын-Үүд боомт манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж байна

Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.Замын-Үүд боом

Энэ зун нислэгийн багтаамж 96 хувиар, суудлын тоо 132 хувиар өснө

Хил хаагдсан цар тахлын хугацаанд нислэгийн тоо эрс буурч, агаарын тээврийн салбар хүнд нөхцөлд ороод байсан. Харин 2022 оноос энэ салбар сэргэж эхэлсэн дүр зургийг тоон статистикээс харж болохоор бай

Гашуунсухайт авто замд жолооч АМИА алдаж байна

Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд зам тээврийн осол их гардаг. Харин олны өмнө гарч ирээд үүнийг нээлттэй ярьдаг жолооч нар цөөхөн. Тэдний нэг нь н.Чулуунбаатар. Тэрбээр "Өмнөговь-Гашуунсухайт чигл