loader
Дэлхий даяар коронавирусний өвчлөл нэмэгдэж байна

Дэлхий даяар коронавирусний өвчлөл нэмэгдэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхий даяар коронавирусний өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулаад, халдварын тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалжээ. 

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд илэрсэн халдварын тохиолдлын тоо 30 орчим хувиар өссөн байна.

Тэрбээр мөн Европ, Америкт “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбар давамгайлан тархах болсныг онцлоод, дэлхийн олон оронд тандалт судалгааны ажил хумигдаж байгаа нь халдварын тархалтын үнэн бодит байдлыг бүдэгрүүлж байгааг сэрэмжлүүлжээ.

Т.Гебрейесус хэлэхдээ, вирус өөрчлөгдөн хувьсахын хэрээр вакцины хамгаалах чадвар суларч байгаа ч хүндээр өвчлөх, улмаар нас барахаас урьдчилан сэргийлэх үр дүн үзүүлсэн хэвээр байна гэв.

ДЭМБ-ын тэргүүн өндөр настнууд, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцины нэмэлт тунд хамруулж, хүн ихтэй, агааржуулалт муутай битүү орчинд амны хаалт зүүхийг олон нийтэд уриалжээ. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав.Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн х

Хятад улсад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу мужид коронавирусийн халдварын эсрэг хөл хориог эсэргүүцсэн жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үүсжээ. 13 сая хүн амтай тус хотын оршин суугчид гудамжинд гарч,