loader
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт  гурван ихэр охин мэндэлжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр охин мэндэлжээ


2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа "Гурван ихэр" үрсийг эсэн мэнд амаржуулжээ. 

Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ. 

Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охидыг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УЛАМЖЛАЛТЫН МЭРГЭШСЭН СУВИЛАГЧИД ЗАСЛЫН ГАРДАН ҮЙЛДЭЛ ХИЙЖ ҮЗҮҮЛЛЭЭ

“Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт” 10 дах өдрөө үргэлжилж байна.Өнөөдрийн сургалтын онцлог нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн мэдрэл,

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль болж МАН илүүрхжээ

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль /2022.06.19/ болж МАН илүүрхжээ. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зур

Өнөөдөр "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт" жагсаал болно

Өнөөдөр /2023.1.18/ 12 цагаас Төв талбай дээр "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрт" жагсаал хийх гэж байна."Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг" гэх үндсэн шаардлагатай уг жагсаалыг улс төрч Ц.Оюунгэр