loader
Халиа тошинг арилгахад 330 тэрбумыг төсөвлөх шаардлагагүй

Халиа тошинг арилгахад 330 тэрбумыг төсөвлөх шаардлагагүй

Зарим иргэд суурьших газар нутгаа нарийн судлалгүй, зөвшөөрөлгүй хашаа хатгадаг үйл явц даамжирсан. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй байдаг аж. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа тошин үүсэж байна гэдэг гомдол өнөөдрийг хүртэл тасарсангүй.

Тэгвэл нийслэлийн төсвийг харахад жилдээ халиа тошин арилгахад 200 сая гаруй төгрөг зарцуулдаг байж. 2011-2013 онд Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийж Толгойт, Зүүн уулын суваг орчимд болон хотын төвд хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээг барьж байгуулсан байдаг юм байна.

Гэтэл энэн жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэн байна.Үүсэн халиа дошинг арилгахын тулд энэ жил 26 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байгаа юм.

М.Баяраа: Нийслэлийн 50 байршилд үүссэн “халиа тошин”-г шийдэхэд эхний ээлжинд 330 тэрбум төгрөг хэрэгтэй

Харин энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг. Их хэмжээний халиа тошин үүсэн газруудыг сувагчилж, инженерийн байгууламж хийж, усыг зайлуулах байдлаар шийдэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй” хэмээн ярьсан.

Тэгэвэл энэ жил мөн л эл асуудлууд үүсэж СХД,СБД-т нэг нэг цэгт айл өрхүүд маш хүнд байдалтай байгаа билээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын шатарчид анхны хожигдлоо хүлээв

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 5 дахь өдөр Монголын шатарчдын хувьд анхны хожигдлоо хүлээсэн өдөр боллоо.Тус олимпиадын эхний 4 өрөгт 2 хожиж, 2 тэнцээд байсан м

Google-тэй хамтран ЕБС-д мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боло

"НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлнэ"

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн Яамнаас мэдээллээ.Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буц