loader
Лигийн цомын эзэд тодров

Лигийн цомын эзэд тодров

МХБХ-ны Футзалын томоохон тэмцээний нэг 1 дүгээр Лигийн тэмцээнд нийт 10 клуб 5 сарын турш хурд хүч авьяас чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.


Тус тэмцээний хаалтын ёслолд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Футзал элсний хөл бөмбөгийн хорооны дарга Б.Батсайхан, ТЗБХорооны гишүүн, ТЗБХ-ийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.


МХБХ-ны "Футзалын 1 дүгээр Лиг"-ийн шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны "А" ангиллын шүүгч Б.Логьшир, шилдэг хаалгачаар "Халиун-Од" клубийн Б.Баянбат, шилдэг довтлогчоор "Хан-Уул" клубийн Б.Цогтбаатар 55 гоолтой, энэ удаад бусдаасаа шилдэг байсан 2 тоглогч, тэд нийт 95 гоол оруулсан "Шинэ Налайх" клубийн Б.Далайсугар, Н.Майдар нарт “Шилдэг тоглогч”-ийн шагналыг гардуулсан юм.


Нийт 18 тойрог үргэлжилсэн тэмцээний 4 дүгээр байрт 31 оноотой А.Түвшинтөгс дасгалжуулагчтай "Капитрон" орсон бол ижил 31 оноотой М.Батсүрэн дасгалжуулагчтай "Шинэ Налайх" клуб хүрэл медаль, 40 оноотой П.Мөнхбат дасгалжуулагчтай "Халиун-Од" клуб мөнгөн медаль хүртэж плейоффын тоглолтоор "Дээд Лиг"-т дэвших эрхтэй болов. харин 48 оноотой Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай "Хан-Уул" клуб аваргын цом алтан медаль хүртсэнээр 2022-2023 оны МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-т оролцох эрхтэй болж байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр тохиож байна

Өнөөдөр тохиож буй Дэлхийн тамхигүй өдрийг энэ жил “Тамхи бидний хүрээлэн буй орчинд аюул учруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна. Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь нас

"Galbingaa Professional" анх удаа үсний будгийг Монголд үйлдвэрлэж эхэллээ

Монголд анх удаа үсний будаг тэр дундаа гэрийн нөхцөлд хялбар будах зориулалттайгаар хийлээ. Таван хормын Үс Будагч шампунь Natural B L A C K 1 N / 12x extract.#No_AmmoniaEasy 5 munute hair color(Sh

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 29 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БАТЛАГДЖЭЭ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.