loader
Ковидын хуулиар 7 ТНБД, 11 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна

Ковидын хуулиар 7 ТНБД, 11 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна

Цар тахлын хууль өнгөрсөн 2020 онд батлагдаж, уг хулуийн дагуу сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төрийн албаны томилогоо хийгдэж эхэлсэн юм. Харин Цар тахлын хуулийн хэрэгжих хугацаа хоёр жил үргэлжилж, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон.

Ингэснээр сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөхөөр болжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоотой байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэжээ.

Цар тахлын хуулиар 1609 хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна. Харин хуулийн хугацаа дууссан учраас дээрх албан тушаалтнууд чөлөөлөгдөх ёстой юм. 

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдож, тамга тэмдгээ хүлээн авлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.

Бүх цаг үеийн хамгийн их орлоготой "youtube" сувгуудыг нэрлэлээ

Дэлхийн хамгийн том 10 зах зээлийн долоо нь хүүхдэд зориулсан видеогоор мэргэшсэн контент бүтээгчид байдаг."Cocomelon" гэх юүтүб хуудсан дахь хүүхдийн суваг нь 282.8 сая ам.долларын орлого олж бүх цаг

Алхагчид “4 аймаг, 400 км” алхалтаа эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Монголын явган алхалтын холбооны есөн тамирчин эх орны бар