loader
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д.Осгонбаяр төрсөн нутаг Сүхбаатар аймгийнхаа Хөгжимт драмын театраас уран бүтээлийн гарааг эхлүүлсэн нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг Сумъяагийн Амартайвангийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуу бол түүний нэрийн хуудас болсон бүтээл гэж болно. Сүхбаатар аймгийн сүлд дуу гэж болох энэ дууг дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн нь хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, аманд аялагдаж үлдсэн төдийгүй Д.Осгонбаяр хэмээх дуучныг олны өмнө өргөж гаргаж ирсэн билээ. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг дуулж амьдруулсан нь хүмүүсийн сонсох дуртай дуу болсон юм. Тэгвэл зохиолын дууны цомгоо тэрбээр “Наран мандах нутаг” хэмээн нэрлэсэн байна. Түүний хувьд зүүн монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг өөрийн хоолойн цараа, дуулах арга барилд тааруулан тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн уран бүтээлч гэдгийг түүний фенүүд андахгүй. Эдгээр уран бүтээлээ дарьганга ардын “Өөшгөө юу даа” хэмээх дуугаар нэрлэсэн ардын дууны цомогт багтаажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.

Баяр наадмын галын СОРИЛГО барилдаанууд эхэлжээ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход 18 хоног үлдээд байгаа энэ мөчид наадамдаа зодоглох хүчит бөхчүүд өөр

Орон нутгийн тээврийн автобус шатаж байсныг унтраажээ

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна дуудлага иржээ.Хамрах хүрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26-р ангийн